"Майон" галт уулын дэлбэрэлт үргэлжилсэн хэвээр байна
Филиппиний "Майон" галт уул дэлбэрч, халуун хайлмагаа гадагш цацсан хэвээр байна. Галт уул нь энэ сарын 13-ны өдрөөс идэвхжиж, дэлбэрч эхэлсэн юм.
Мэдээллийн алба

Филиппиний "Майон" галт уул дэлбэрч, халуун хайлмагаа гадагш цацсан хэвээр байна. Галт уул нь энэ сарын 13-ны өдрөөс идэвхжиж, дэлбэрч эхэлсэн юм.

Тус улсын зүүн хойд нутгийн Албай мужид орших тус галт уул сүүлийн 500 жилд 50 удаа идэвхжсэн байна. Галт уулын дэлбэрэлтээс болоод ойролцоох хот суурингуудын 80 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байруудад байрлуулжээ.
Гэвч олон хоног сургуулийн байруудад байрлаж байгаагаас болоод асуудал үүсч эхэлсэн байна. Тухайлбал, хоол хүнс, ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй байхаас авахуулаад олон асуудал гарч буй аж. Галт уулын идэвжлээс гадна байнга газар хөдлөлт болж байгаа нь нутгийн иргэдийг айлгаж байна.


















