Майячуудын соёл иргэншилд хамаарах эртний барилгын үлдэгдлийг олжээ
Мексик улсын археологичид Майячуудын соёл иргэншлийн оргил үед хамаарах эртний барилгын үлдэгдлийг олсон байна. Энэхүү барилгыг 1000 жилийн өмнө баригдсан гэж үзэж байгаа юм.
Мэдээллийн алба

Мексик улсын археологичид Майячуудын соёл иргэншлийн оргил үед хамаарах эртний барилгын үлдэгдлийг олсон байна. Энэхүү барилгыг 1000 жилийн өмнө баригдсан гэж үзэж байгаа юм.
Испаничуудын эзлэн түрэмгийллээс өмнө Майячуудын соёл иргэншил хурдацтай цэцэглэн хөгжиж байсан гэдгийг судлаачид онцолдог. Тэгвэл энэхүү эртний соёл иргэншлийн үед баригдсан гэж үзэж буй барилгын зарим хэсгийг археологичид олж илрүүлжээ. 6 метрийн өндөр, 55 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй энэхүү байгууламжийнүлдэгдлийг Юкатан мужийн Кулуба гэх эртний хотын малтлагын талбайгаас олсон байна. Судлаачид тус эртний барилга нь манай эриний 600 оны үед хамаарагдах, Майячуудын түүхийн хоёр үеийн туршид ашиглагдсан гэж үзжээ. Майячууд хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед өнөөгийн Мексик, Гуатемала болон Хондурасийг багтаасан томоохон хэмжээний газар нутгийг эзлэн амьдарч байсан юм.

Энэхүү байгууламжийнүлдэгдлээс гадна археологичид өөр дөрвөн ч эртний бүтээн байгуулалтыг судалж байгаа юм. Үүний хоёр нь олон мянган жилийн настай иргэдийн сууц гэнэ. АрхеологичАлфредоБаррера хэвлэлд өгсөн ярилцлагадаа малтлагын ажил дөнгөж эхний шатандаа явна гэдгийг онцолжээ.



















