Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Макаод португаль хэлтнүүдийн төлбөр тооцооны төв байгуулахад тусална

Хятад улс засаг захиргааны онцгой бүс Макаогийн удирдлагуудад португал хэлтнүүдэд зориулсан юанийн төлбөр тооцооны төв байгуулахад нь дэмжлэг тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Макаод португаль хэлтнүүдийн  төлбөр тооцооны төв байгуулахад тусална
Макаод португаль хэлтнүүдийн төлбөр тооцооны төв байгуулахад тусална. Зураг: МҮОНРТ

Хятад улс засаг захиргааны онцгой бүс Макаогийн удирдлагуудад португал хэлтнүүдэд зориулсан юанийн төлбөр тооцооны төв байгуулахад нь дэмжлэг тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Макаод айлчлах үеэрээ энэ талаар мэдэгджээ. "Синьхуа" агентлагийн мэдээлж байгаагаар Хятад улс Макаод португал хэлтэй улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх төвийг нээхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Бээжингийн зүгээс Макаод аялал жуулчлал болон бусад төрлийн олон улсын үзэсгэлэн, чуулган зохион байгуулахад нь туслах юм.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд өчигдөр Макаод португал хэлтэй улс орнуудын удирдагчидтай уулзаж Бээжингийн энэ төлөвлөгөөнүүдийг танилцуулсан байна.

Макао нь Португалын колони байсан автономит газар нутаг юм. Харин 1999 онд Хятадын засаг захиргааны онцгой бүс болсон. Макао нь санхүүгийн томоохон төвд тооцогддог. Шөнийн клуб, казиногоороо алдартай. 2010 оноос хойш тоглоомын бизнес нь Макаогийн төсвийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг болсон байна. Харин дэлхийд Ангол, Бразил, Зүүн Тимор, Гвиней Бисау, Кабо Верде, Мозамбик, Португал, СанТоме ба Принси улсууд португал хэлтэй орны тоонд багтдаг. Эдгээр орон 1996 онд байгуулагдсан португал хэлтнүүдийн хамтын нийгэмлэгийн гишүүд юм. Харин Макао, Маврики, Экваторын Гвиней улсууд ажиглагч гишүүн нь юм.

2005 онд тус хамтын нийгэмлэгийн гишүүд Ангол улсын Луанде хотноо болсон хуралдаанаараа жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг "Португал хэл, соёлын өдөр" хэмээн тэмдэглэж байхыг шийдвэрлэж байсан юм.

Хуваалцах