Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Македон улсын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн жагсаал боллоо

Македон улсын нэрийг өөрчлөхөөр тохиролцсоныг эсэргүүцэн Грекийн ард иргэд цагдаа нартай мөргөлджээ. Ням гарагт Грекийн нийслэл Афин хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Македон улсын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн жагсаал боллоо
Македон улсын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн жагсаал боллоо. Зураг: МҮОНРТ

Македон улсын нэрийг өөрчлөхөөр тохиролцсоныг эсэргүүцэн Грекийн ард иргэд цагдаа нартай мөргөлджээ. Ням гарагт Грекийн нийслэл Афин хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд 60 мянга орчим хүн оролцсон хэмээн цагдаа нар тооцоолжээ. Парламентийн ордны гадна цугласан жагсагчид “Македон бол Грек” гэсэн уриа лоозон хэлцгээн хаширч байсан байна.

Энэ үеэр цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэн, бороохой ашигласан нь дүрс бичлэгт буужээ. Хуучин Югославын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Македоны бүгд найрамдах улсын нэрийг өөрчлөх тухай гэрээг эсэргүүцсэн энэ жагсаал Афин хотод болсон томоохон жагсаал цуглаануудын нэг юм.

Грекийн хойд бүсийн нэг мужийг Македон гэж нэрлэдэг тул энэ бүстэй хил залгаа Македон улсыг ижил нэртэй байхыг нь Грекийн ард иргэд эсэргүүцдэг. Олон жилээр үргэлжилсэн энэ маргааныг шийдвэрлэн Грекийн засгийн газар Македоны засгийн газартай гэрээ байгуулж, нэрийг нь өөрчлүүлэхээр болсон ч, үүнийг нь мөн эсэргүүцэж байна. Өнгөрөгч 6 дугаар сард 2 талын байгуулсан гэрээ тохиролцоогоор Бүгд найрамдах Македон улсын нэрийг Умард Македоны бүгд найрамдах улс болгон өөрчлөхөөр болсон. Үүнийг Македон энэ сарын эхээр батлаад байгаа юм.

Хуваалцах