Македонд болсон газар хөдлөлтийн уршгаар гэмтсэн хүний тоо 100-д хүрчээ
Байгалийн энэ гамшгийн улмаас гэмтсэн хүмүүсийн ихэнх нь гар, хөлөө хугалжээ.
Мэдээллийн алба

Македоны Скопьед болсон газар хөдлөлтийн уршгаар гэмтэж бэртсэн хүний тоо 100-д хүрээд байна. Байгалийн энэ гамшгийн улмаас гэмтсэн хүмүүсийн ихэнх нь гар, хөлөө хугалжээ. Газар хөдлөлтийн хүч 5.3 магнитуд байсан бөгөөд одоогоор ноцтой эвдрэл сүйрэл болсон гэх мэдээлэл алга байна.

Хямралт нөхцөлийн удирдлагын үндэсний төв байгалийн гамшигт өртсөн хотын иргэдэд зориулж шууд утас нээгээд байна. Скопьед өчигдөр 3.9, 2.8, 5.1 магнитудын хүчтэй цуврал газар хөдлөлт болсон юм. Эдгээр газар хөдлөлтийн төв нь Македоны нийслэл хотоос зүүн зүгт 7 км-т байсан байна. Мөн газар хөдлөлтийн төв хоёр км-ийн гүнд байсныг мэргэжилтнүүд тодруулаад байна.


















