Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Македонийн экс ерөнхий сайдад орогнол олгох эсэхийг Унгарын цагаачлалын албанаас шийднэ

Македонийн Ерөнхий сайд асан Никол Груеь Унгар улсаас орогнох эрх олгох хүсэлт гаргасныг хуулийн дагуу тус улсын цагаачлалын удирдах газраас шийдэх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Македонийн экс ерөнхий сайдад орогнол олгох эсэхийг Унгарын цагаачлалын албанаас шийднэ
Македонийн экс ерөнхий сайдад орогнол олгох эсэхийг Унгарын цагаачлалын албанаас шийднэ. Зураг: МҮОНРТ

Македонийн Ерөнхий сайд асан Никол Груеь Унгар улсаас орогнох эрх олгох хүсэлт гаргасныг хуулийн дагуу тус улсын цагаачлалын удирдах газраас шийдэх юм байна. Энэ тухай Унгарын засгийн газраас албан ёсоор мэдээлсэн юм. өнгөрсөн 13 ны өдөр Груевский эх оронд нь түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн учир Унгарт очиж орогнох хүсэлт гаргаснаа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн 5-р сард шүүхээс Македонид экс Ерөнхий сайдыг албан тушаалаа урвуулан ашиглаж хуягласан Мерседес Бенц машин худалдан авч төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэмээн буруутгаж 2 жил хорих ялаар шийтгэсэн юм. Энэ машиныг авахын тулд төсвөөс 600 мянган евро гаргасан юм байна. Груевскийн шүүхийн энэ шийдвэрийг давж заалдсан боловч түүний талд шийдвэр гараагүй юм.

Тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон хугацаанд хорих газарт очих ёстой байсан ч эх орноосоо дүрвэн зугтсан байна. Македонийн Ерөнхий сайд Зоран Заев Унгар улс Груевскийг шилжүүлэн өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах