Македонийн нэрийг өөрчлөх тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ
Хуучин Югославын Бүгд найрамдах улс байсан Македонийн нэрийг Умард Македони болгон өөрчлөх Афин болон Скопье хоорондын Преспаны тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Мэдээллийн алба

Хуучин Югославын Бүгд найрамдах улс байсан Македонийн нэрийг Умард Македони болгон өөрчлөх Афин болон Скопье хоорондын Преспаны тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Грекийн гадаад хэргийн орлогч сайд Йоргос Катрунгалос өөрийн “Твиттер” хуудсандаа энэ тухай бичжээ. “Хоёр орны гадаад хэргийн сайд нар нот бичиг солилцсоноорПреспаны тохиролцоо хүчин төгөлдөр боллоо. Умард Македонитой тогтвортой хамтран ажиллах шинэ эрин эхэлж байна” гэдгийг Катрунгалос цохон тэмдэглэсэн байна.
Умард Македонийн гадаад хэргийн сайд НиколаДимитров улс орны нэрийг өөрчлөх тохиролцоо хүчин төгөлдөр болсон талаар бичихдээ, "Бид сая нот бичиг харилцан солилцлоо. Преспаны тохиролцоо хүчин төгөлдөр боллоо. Энэ өдөр Грек болон Умард Македони хоорондын эв найрамдлын эхлэл байг. Бид өнгөрснөө өөрчилж чадахгүй ч бид ирээдүйгээ, ирээдүйн хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгож чадна” гэжээ.
Мөн мягмар гарагаас эхэлж Македонийн парламентын өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ндбатламжилсан Үндсэн хуулинд оруулах 4 нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж байна. Энэ бүгд нь улс орны нэрийг өөрчилсөн гэдгийг албан ёсоор баталж байгаа юм. Одоо Умард Македони НҮБ болон гишүүнчилдэг олон улсын байгууллагуудад захидал илгээж нэрээ Бүгд найрамдах Умард Македони улс гэж өөрчилснөө дуулгах ёстой.


















