Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омгийг баталлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омгийг баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омгийг баталлаа
Мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омгийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омгийг баталлаа. “Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв. Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах