Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэхээр боллоо

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас дулааны аргаар боловсруулсан хонь,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэхээр боллоо
Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмэгдүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээг 40.000 тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргалаа.

Тэсгим өвөл хаяанд ирж, малын тамир доройтон эрсдэл дэргэд ирсэн цагт халаглаж суухгүйгээр урьдчилан сэргийлж, малаа борлуулж, махаа экспортлох ийм шийдвэрийг зудын эрсдэлт аймгуудад анх удаа гаргаж байна. Эдгээр 6 аймгаас нийтдээ 5.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах