Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мах, гурил, будаа нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна

МҮОНРТ-ийн албан хэрэгцээнд хонины мах, гурил, будааг нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Мах, гурил, будаа нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна
Мах, гурил, будаа нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: Байгууллагын цайны газарт хонины мах, гурил, будааны худалдан авах сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017/06

МҮОНРТ-ийн албан хэрэгцээнд хонины мах, гурил, будааг нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

Мах нийлүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтад:

- Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
- Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх \нотариатаар баталгаажуулсан\
- Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байх
- Бүтээгдэхүүний лабораторийн сорилтын дүгнэлттэй байх /шинжилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори гэх мэт итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт
- Мах нь гарал үүслийн гэрчилгээтэй байх /орон нутгийн мал эмнэлгийн газар болон анхлан бэлтгэсэн газрын гарал үүслийн гэрчилгээтэй байх/
- Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахтай эсэхийг нотлох баримт бичиг, эсхүл энэ шаардлагыг хангасан агуулах бүхий хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
- Төлбөрийн нөхцөл-Төлбөрийн хуваарь,
- Үнийн хөнгөлөлт, бартер хийж хамтарч ажиллавал давуу тал болно.

Гурил, будаа нийлүүлэх сонгон шалгаруулалтад:

- Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
- Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх \нотариатаар баталгаажуулсан\
- Экспортлогч оронтой худалдааны гэрээтэй байх
- Тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, анализ сертификаттай байх
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгосон импортын мэдэгдэлтэй байх
- Лабораторийн сорилтын дүн, улсын байцаагчийн дүгнэлттэй байх
- Хаяг шошгололт хуулийн дагуу шаардлагыг хангасан байх
- Хадгалалтын хүчинтэй хугацааг баримталдаг байх
- Төлбөрийн нөхцөл- Төлбөрийн хуваарь,
- Үнийн хөнгөлөлт, бартер хийж хамтарч ажиллавал давуу тал болно.

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Өмч хамгаалалын мэргэжилтэн Б.Баасанцэрэн утас 96363774, имэйл: baasantseren1130@yahoo.com\-тэй холбогдоно уу.

Та бүхэн холбогдох материалаа битүүмжлэн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр

Хуваалцах