Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мах, ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр гаргаж авчээ

Манай улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мах, ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр гаргаж авчээ
Мах, ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр гаргаж авчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан байна. Завхан-Буурал нэртэй ямааны үүлдрийг морин жилийн төгсгөлд, хонь жилийн босгон дээр салбарын яамныхан батламжилжээ.

Завхан-Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, мөн ноолуурын голч нь 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байна. Мөн махны чиглэлийн Завхан-Буурал үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж.

Энэ үүлдрийн ухныг манай орны 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан байдаг бөгөөд Бүгд Найрамдах Киргиз улсад экспортолжээ.

Энэ талаар Монгол Улсын Гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн ярилаа.

Хуваалцах