Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Мах, сүү, цагаан идээ авахдаа анхаарна уу

Мах, сүү, цагаан идээ хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарна уу.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мах, сүү, цагаан идээ авахдаа анхаарна уу
Мах, сүү, цагаан идээ авахдаа анхаарна уу. Зураг: МҮОНРТ

Мах, сүү, цагаан идээ хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарна уу.

Махыг худалдан авахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэх зэргийг сайтар шалгах;

Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, хуучирсан эсэхийг шалгах;

Сүү, цагаан идээ, мах худалдан авахдаа тухайн орон нутгийн мал эмнэлгийн нэгжээс гарал үүслийн гэрчилгээтэй, дахин итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсан сорилтын дүгнэлттэй эсэх;

Зөвшөөрөлгүй, ил задгай газар худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнээс худалдан авалт хийхгүй байхыг онцгойлон анхаарна уу.

Эх сурвалж: Булган аймгийн МХГ

Хуваалцах