Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махан бүтээгдхүүний цех ашиглалтад орлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГ-т “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махан бүтээгдхүүний цех ашиглалтад орлоо
Махан бүтээгдхүүний цех ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГ-т “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор уг цехийг нээж байгаа аж.

Цех эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн үйл ажилаагаагаа явуулах бөгөөд ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлэх юм байна.

Түлхүүр үг:Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэхангилахсавлах цех ашиглалтанд орно
Хуваалцах