МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа
Өмнөд Солонгосын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын иргэншлээ солих хүсэлтийг Солонгосын тал хүлээн авлаа гэх мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын иргэншлээ солих хүсэлтийг Солонгосын тал хүлээн авлаа гэх мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 06-ны 15.00 цагаас МАХН-ын төв байранд болно. Хэвлэлийн хурлаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийх ажээ.


















