Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН-аас, МАН-д 30 гишүүн элсэнэ

Түүхэндээ анх удаа сүүлийн хэд хэдэн сонгуульд дараалан ялагдал хүлээгээд байгаа МАН-ынхан өнөөдөр Бага хурлаа хийнэ. Хуралдаан намын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлээр нээлттэй эхлэх бөгөөд бусад хуралдаанаар намын шинэчлэл, цаашдын үзэл баримтлалыг хаалттай хэлэлцэх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН-аас, МАН-д 30 гишүүн элсэнэ
МАХН-аас, МАН-д 30 гишүүн элсэнэ. Зураг: МҮОНРТ

Түүхэндээ анх удаа сүүлийн хэд хэдэн сонгуульд дараалан ялагдал хүлээгээд байгаа МАН-ынхан өнөөдөр Бага хурлаа хийнэ. Хуралдаан намын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлээр нээлттэй эхлэх бөгөөд бусад хуралдаанаар намын шинэчлэл, цаашдын үзэл баримтлалыг хаалттай хэлэлцэх юм байна.

Хуралдаан 10:00 цагт эхлэх байсан ч өнөө хэр нь эхлээгүй байна. Учир нь бага хурлын ирц хангалтгүй байгаа аж. Гэсэн ч МАН-ын Удирдах зөвлөл одоо хуралдаж байна. Хуралдааны дараа Бага хурлыг нээх чиглэлтэй байна гэдгээ МАН-ын Шинэчилье хөдөлгөөнийхөн мэдэгдлээ. Хуралдаанд Бага хурлын 310 орчим гишүүн оролцох төлөвтэй байна. Мөн энэ хуралдааны үеэр МАХН-ын нэр бүхий 30 гишүүн МАН-д элсэх тухай мэдээлэл Тусгаар тогтнолын ордноор жиргэж байна.

Түлхүүр үг:Улс төрМАНМАХН
Хуваалцах