Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

МАХН-д залуус элслээ

Өнгөрсөн амралтын өдөр МАХН 40 орчим гишүүнээр хүрээгээ тэллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч МАХН-д гишүүнээр элсэхээр цаг зав гарган ирсэн эдгээр хүний олонх нь залуус байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН-д залуус элслээ
МАХН-д залуус элслээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр МАХН 40 орчим гишүүнээр хүрээгээ тэллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч МАХН-д гишүүнээр элсэхээр цаг зав гарган ирсэн эдгээр хүний олонх нь залуус байсан юм. Тэд өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа тулгуурлан эл сонголтыг хийсэн гэдгээ хэлж байв.

Тэднийг МАХН-ын удирдлагууд хүлээн авч батлахыг нь гардуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “МАХН бол улс төрийн нөлөө бүхий хүчин. Хэдийгээр одоогийн улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч та бүхний МАХН-ыг гэсэн итгэл хэвээр байгаад баяртай байна. Та бүхний хийсэн сонголт бол шударга ёсны төлөөх чин сэтгэлийн сонголт гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Өмнө аравдугаар сарын 20-нд болсон Ардчилсан хувьсгалт сонголтын өдрийг тохилдуулан МАХН-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус нам 3000 гаруй хүнээр гишүүнийхээ тоог нэмсэн. Тэр дунд урлаг, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын нэр хүнд бүхий төлөөлөл байсны зэрэгцээ МАН-аас гишүүнчлэлээ сэргээсэн цөөнгүй гишүүн байсан юм.

Хуваалцах