Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв

Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах үндэс суурийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ард иргэдийн саналыг авснаа тэд сануулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв
МАХН Тавантолгойг дэмжихгүй гэв. Зураг: МҮОНРТ

МАХН Тавантолгойн гэрээний төслийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд хэлсэн юм. Тус нам Монголын Үндэсний ардчилсан намтай хамтран 2012 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвсэл болон оролцсон. Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах үндэс суурийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ард иргэдийн саналыг авснаа тэд сануулж байна.

УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ашигтай байдлаар шийдэх зорилго агуулаагүй байгааг мэдэгдэлдээ дурджээ. Шударга ёс эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн байр сууриа бататган мэдэгдэл гаргаж байгаагаа тайлбарлаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ярилаа.

Хуваалцах