МАХН Улс тунхагласны 90 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ
МАХН жил бүр Монгол Улс тунхагласны ой, Анхдугаар Үндсэн Хууль батлагдсаны өдөрт зориулан Үндэсний бөхийн барилдааыг зохион байгуулдаг уламжлалтай.
Мэдээллийн алба

МАХН жил бүр Монгол Улс тунхагласны ой, Анхдугаар Үндсэн Хууль батлагдсаны өдөрт зориулан Үндэсний бөхийн барилдааыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тус намаас Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд,
-Арваннэгдүгээр сарын 24-нд МАХН-ын төв байранд Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслолын арга хэмжээ болно.
-Арваннэгдүгээр сарын 25-ны 10 цагаас Бишрэлт зочид буудлын хурлын танимд онол практикын бага хурал болно. Бага хурлаар Социал демократ үзэл баримтлал ба МАХН, Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба МАХН, Нийгэм эдийн засгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эзийн засгийн 5 жилийн төлөвлөгөө ба МАХН, Дүр эсгэсэн ардчилалаас жинхэнэ ардчилал руу ба МАХН зэрэг сэдвийг хөндөнө.
-Арваннэгдүгээр сарын 26-ны 11:40 минутанд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолд МАХН-аас УИХ, Засгийн газарт сонгогдсон гишүүд, МАХН-н удирдлагууд, гишүүд дэмжигчдын хамт оролцоно.
-Арваннэгдүгээр сарын 26-ны 14:00 цагт Монголбөхийн өргөөнд улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулна.
-Арваннэгдүгээр сарын 27-нд "Интер" номын дэлгүүрт Н.Энхбаярын “Таны жинхэнэ гэр орон” номын нээлтыг тус тус зохион байгуулахаар болжээ.


















