Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН-ын генсек Г.Шийлэгдамба: МАН 2016 онд олонх боллоо гэхэд давхар дээлгүй байх байр сууриа хадгална гэдэгт эргэлзэж байна

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Гамбир хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэр түүнээс сэтгүүлч намынх нь болоод хувийнх нь байр суурийг ухаж төнхөж, ёжтой егөөтэй асуултаар булах шиг болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН-ын генсек Г.Шийлэгдамба: МАН 2016 онд олонх боллоо гэхэд давхар дээлгүй байх байр сууриа хадгална гэдэгт эргэлзэж байна
МАХН-ын генсек Г.Шийлэгдамба: МАН 2016 онд олонх боллоо гэхэд давхар дээлгүй байх байр сууриа хадгална гэдэгт эргэлзэж байна. Зураг: МҮОНРТ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Гамбир хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэр түүнээс сэтгүүлч намынх нь болоод хувийнх нь байр суурийг ухаж төнхөж, ёжтой егөөтэй асуултаар булах шиг болов. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашдгийг болиулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан нь намынхаа даргыг цагаатгах арга зам байсан эсэхэд хариулт авчээ. Үүнд тэрээр хариулахдаа, “Хүмүүст хардах эрх нь бий л байх. Харин бидний хувьд тийм зүйл байхгүй” гэдгийг онцлоод "Шударга ёс" эвсэл өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж чадаагүй гэдгийг шулуухан хэлэв.

Мөн тэрээр, “Нэгэнт л гамбирдуулж байгаагаас хойш шулуухан хэлье. Засгийн газарт хариуцлага тооцох гарцыг цөөнх гаргаж тавих ёстой. Харин үүнийгээ тодорхой хүмүүсийг огцруулах байдлаар ярьж байгаа нь улс төрийн өөр зорилго явж байна” гэв. Шулуухандаа бол 2016 онд МАН олонх боллоо гэхэд өнөөдрийн давхар дээлийг тайлуулах байр сууриа хэвээр хадгалж чадах эсэх дээр эргэлзэж байгаагаа хэлэв.

Мөн "Шударга ёс" эвслийн бүлэг задрах гэж байгаатай холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Олны дунд МҮАН эвслээс албан тушаал хуваахад шальтай юм хүртээгүй хэмээн гомдоллож, тарж бутрах тухай яриад эхэллээ гэдэг шуум явж байгаа. Ийм нөхцлөөр гомдоллож байгаа бол энэ тухай яриа байж болохгүй талаар Г.Шийлэгдамба хэлсэн байна. Хэрэв МҮАН үнэхээр дээрх шалтгаанаар албан тушаалын бялуугаа чамлаж эвслээ тараах дээрээ тулж байгаа бол МАХН-ын зүгээс жишим ч хийхгүй нь бололтой.

Хуваалцах