МАХН-ын гишүүд хоорондоо зодолдов
"Монгол Ньюс" мэдээллийн төвд өнөөдөр МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийсэн. Уг хурлаар МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монголын улс төр дэх хорт хавдар гэж тодорхойлсон.
Мэдээллийн алба

"Монгол Ньюс" мэдээллийн төвд өнөөдөр МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийсэн. Уг хурлаар МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монголын улс төр дэх хорт хавдар гэж тодорхойлсон. "МАХН бол нэг хүний, нэг гэр бүлийн нам төдийгүй нам дотор байгаа гишүүдээ дахин гишүүнчилж үнэмлэх гардуулж байна" гэв. Энэ үеэр тус намын хэсэг гишүүд орж ирэн хурлыг үймүүлж хоорондоо зодолдов.


















