МАХН-ын хаалттай хуралдаан хойшиллоо
Өнөөдөр буюу энэ сарын 9-нд хийх ёстой байсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хаалттай хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.Энэ удаагийн хурлаар сонгуулийн үеэр багаа удирдаж чадаагүй гэсэн шалтгаанаар ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, дэд дарга Д.Тэрбишдагва нарыг огцруулах асуудлыг яри
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу энэ сарын 9-нд хийх ёстой байсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хаалттай хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.Энэ удаагийн хурлаар сонгуулийн үеэр багаа удирдаж чадаагүй гэсэн шалтгаанаар ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, дэд дарга Д.Тэрбишдагва нарыг огцруулах асуудлыг ярилцах ёстой байсан аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нам хэрхэн ажилласан талаар тайлангаа тавьж, намаа хэрхэн сэргээх талаар хэлэлцэх байсан юм.


















