Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН-ын хангайн бүсийнхэн чуулна

МАХН энэ удаад социаль демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэнд сурталчилан таниулж, хэлэлцэхийн сацуу 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт дүгнэлт өгөх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН-ын хангайн бүсийнхэн чуулна
МАХН-ын хангайн бүсийнхэн чуулна. Зураг: МҮОНРТ

Энэ амралтын өдрүүдэд МАХН-ынхан Шударга ёсны хуралдайгаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулахаар болсон байна. Тус зөвлөлгөөн Архангай аймгийн Өгийн нуурын хөвөөнд болохоороо онцлогтой аж. МАХН энэ удаад социаль демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэнд сурталчилан таниулж, хэлэлцэхийн сацуу 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлэлт дүгнэлт өгөх аж.

Нөгөө талаар хангайн бүсийн гишүүддээ УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагаа, МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилт талаар мэдээлэл өгч тус намд өнөөгийн байдлаар тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцох юм байна.
МАХН-ын зүгээс энэ удаад хангайн бүсийнхний зөвлөлгөөнийг зохион байгуулсан бол үүний дараа баруун, зүүн болон говийн бүсийн зөвлөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах