Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МАХН-ын сайд нарыг Засгаас чөлөөлөхөөр болжээ

Энэ талаарх албан бичгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАХН-ын сайд нарыг Засгаас чөлөөлөхөөр болжээ
МАХН-ын сайд нарыг Засгаас чөлөөлөхөөр болжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр МАХН-ын сайд нар болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Засгийн газраас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ талаарх албан бичгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн байна.

Өнгөрөгч 2012 УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намтай хамтран Засгийн газрыг байгуулсан. Гэсэн хэдий ч 2016 оны УИХ-ын сонгууль болохын өмнө “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдсан. Улмаар МҮАН сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Харин МАХН сонгуульд бие дааж оролцох шийдвэр гаргасан юм. Тиймээс Ерөнхий сайд МАХН-ын сайд нарыг Засгийн газраасаа гаргахыг хүссэн ажээ.

Хуваалцах