МАХН-ын залуучууд шуурхай хурал зарлав
МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа эзэнтэй болгохоор ярьж эхэлжээ. МАН-аас орж ирсэн Ж.Сүхбаатарыг дараагийн Генсек болно гэх “бор шувуу” нисэж эхэлсэн ч энэ таамаг худлаа болж таарлаа.
Мэдээллийн алба

МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа эзэнтэй болгохоор ярьж эхэлжээ. МАН-аас орж ирсэн Ж.Сүхбаатарыг дараагийн Генсек болно гэх “бор шувуу” нисэж эхэлсэн ч энэ таамаг худлаа болж таарлаа. МАХН-ынхан шинэ Генсекд өрсөлдөх хүмүүст залуучуудын төлөөллөөс оруулахаар болсон бололтой.
Энэ нь өнөө орой 18.00 цагаас болох МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ хуралдаанаар тодорхой харагдах гэнэ. АШЁМЗХ энэ хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг нухацтай авч хэлэлцэхээс гадна цаг үеийн хэд хэдэн чухал асуудлыг ч мөн хэлэлцэх юм байна. Тухайлбал, эзэнгүй байгаа ЭМС-ын сайдын асуудлыг ч ярилцах аж. Өөрөөр хэлбэл, МАХН залуучуудынхаа хүчийг энэ удаад дайчлахаар шийдсэн гэсэн үг.
Сүүлийн үед МАХН-ыг зорих гишүүд дэмжигчдийн тоо эрс нэмэгдээд байгаа. Тэр чинээгээрээ тус намын боловсон хүчний нөөц нэмэгдсэн. Ялангуяа боловсрол, мэдлэг өндөр залуус олноороо гишүүн болж байгаа нь залуу үеэр цус сэлбэж эхэлсэн МАХН улс төрд залуусыг түлхүү оруулахаар болсныг харуулж байна. Тиймээс тэд хуралдаж, залуусынхаа чансааг харуулах бололтой.


















