МАХН-ынхан Н.Энхбаяртай золгохоор мордлоо
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, төд удалгүй эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон.
Мэдээллийн алба

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж, төд удалгүй эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон.
Эсийн задрал гэсэн оноштойгоор удаан хугацаанд эмчилгээ хийлгэж буй Н.Энхбаярын биеийн байдал одоогоор эрс сайжирч, БНСУ-ын шашны байгууллагуудтай хамтран орчуулга хийх ажил эхлүүлсэн талаарх мэдээлэл түгж байгаа.
Тэрээр намын дотоод асуудалд идэвхийлэн оролцохгүйгээр нөхдөдөө итгэл хүлээлгээд байсан Н.Энхбаяртай золгох нэрийдлээр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй арав гаруй хүний бүрэлдэхүүн бүхий баг өнөөдөр Сөүлийг зорьжээ.
Уг золголтыг олон нийт МАН-ын зарим гишүүд Улсын дээд шүүхэд МАХН-ын үйл ажиллагааг зогсоох талаар нэхэмжлэл хүргүүлсэнтэй холбогдуулан, зөвлөгөөн хийхээр дуудуулсан хэмээн таамаглаж байгаа юм.


















