Махны экспортыг 5 дахин нэмэгдүүлсэн ч ДНБ-д өсөлт гарахгүй
Монгол Улс экспортолж байгаа махныхаа хэмжээг 5 дахин нэмэгдүүлээд дотоодын нийт бүтээгдэхүүнд өсөлт гарахгүйг судлаачид онцоллоо.
Мэдээллийн алба

Монгол Улс экспортолж байгаа махныхаа хэмжээг 5 дахин нэмэгдүүлээд дотоодын нийт бүтээгдэхүүнд өсөлт гарахгүйг судлаачид онцоллоо.
Монгол орны байгаль, цаг уур 70 жилийн хугацаанд 2.1 дахин дулаарсан байна. Энэ нь дэлхийн дулаарлын хэмжээнээс 3 дахин илүү дулаарч байгаа үзүүлэлт болохыг Монгол, Японы судлаачид хамтран судалжээ. Үүнээс болж хавар ногоо оройтож ургах, улмаар мал өвс тэжээлгүйдэх үндсэн шалтгаан болж байна. Улмаар махны экспортод ч сөргөөр нөлөөлөхийг Бэлчээрийн мал аж ахуй ногоон хөгжлийн загвар төслийн удирдагч ярилаа.


















