Махны нөөцөд зориулсан хөнгөлөлтэй зээл төлөгдсөн
УУИХ-ын чуулганы өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Махны нөөц бүрдүүлэх хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үүнд зориулсан 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт ямар байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулг
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Махны нөөц бүрдүүлэх хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үүнд зориулсан 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт ямар байгаа талаар ҮХАА-н сайд Х.Баттулгад асуулга тавьсан.
Энэ талаар сайд Х.Баттулга “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлсэн гэлээ.


















