Махны шинжилгээний лаборатори байгуулжээ
ХАА-н биржийн зах зээлд ажиллах боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийг шинжлэх зорилгоор ХААИС-ийн лабораторийг шинэчилсэн аж.
Мэдээллийн алба

ХАА-н биржийн зах зээлд ажиллах боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийг шинжлэх зорилгоор ХААИС-ийн лабораторийг шинэчилсэн аж. Ингэхдээ Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба ХААИС-тай хамтран төсөл бичиж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэн, тус сургуулийн лабораторийн шинэчлэлд зориулж 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлсэн юм.
Мөн30 сая төгрөгөөр махны шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулжээ. Ингэснээр ХАА-н биржид ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, бараа, түүхий эдийг шинжлэх, хяналт тавих боломжтой болж байна.


















