Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махны үнэ 210-270 төгрөгөөр буурчээ

Нийслэлийн статистикын хорооноос долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Тодруулбал, долоодугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг дунджаар 7000 төгрөг, үхрийн яста

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны үнэ 210-270 төгрөгөөр буурчээ
Махны үнэ 210-270 төгрөгөөр буурчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн статистикын хорооноос долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Тодруулбал, долоодугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг дунджаар 7000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад 210-270 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байжээ. Харин хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байжээ.

Хуваалцах