Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000 төгрөгөөр өсчээ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ дунджаар 1000 төгрөгөөр өссөн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000 төгрөгөөр өсчээ
Махны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000 төгрөгөөр өсчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ дунджаар 1000 төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, үхрийн 1 кг цул мах өнгөрсөн оны 12 дугаар сард 10210 төгрөг байсан бол өчигдрийн ханшаар 12000 төгрөгт хүрчээ. Ойролцоогоор 1757 төгрөг нэмэгдэж, 17 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үндэсний статистикийн хорооны статистикч н.Батсүх ингэж ярилаа.

Өнгөрсөн жил өндөр тогтсон ханш хэвээр байна. Хэдийгээр нийлүүлэлт боломжийн байгаа ч үнэ буухгүй байна. Иймээс нөөцийн махны нийлүүлэлтийг нэмж тогтсон ханшийг үүнээс дээш гаргахгүй байх боломжийг хайх хэрэгтэй гэж тэрбээр зөвлөлөө.

Хуваалцах