Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Махны өргөтгөсөн худалдаа болж байна

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Махны өргөтгөсөн худалдаа болж байна
Махны өргөтгөсөн худалдаа болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдөр нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал,

Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1 кг 5750 төгрөг, хонины мах 1 кг нь 5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдаалж байна. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1 кг нь 5200 төгрөг, хонины мах 1 кг нь 4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна.

Хуваалцах