Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“МакКинли” дунд сургуулийн сурагчид монгол хэл судалж байна

АНУ-д суух манай улсын Элчин сайдын яам, Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай “МакКинли” дунд сургуультай хамтран зургаадугаар ангийн сурагчдад Монгол Улсын түүх, соёлыг сурталчлах хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МакКинли” дунд сургуулийн сурагчид монгол хэл судалж байна
“МакКинли” дунд сургуулийн сурагчид монгол хэл судалж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-д суух манай улсын Элчин сайдын яам, Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай “МакКинли” дунд сургуультай хамтран зургаадугаар ангийн сурагчдад Монгол Улсын түүх, соёлыг сурталчлах хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийн сурагчид нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол орны түүх, соёлыг танин мэдэх бөгөөд үүний тулд тэд юун түрүүнд Монгол хэл сурч байгаа ажээ.

Хуваалцах