Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Макс-Өргөө” компани мэдэгдэж байна

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” компанийн “MAX Tower”-ийн барилга дээрээс өчигдөр өглөөний 10 цаг 30 минутын орчимд төмөр унаж, хүний амь насанд хүрсэн хэрэг гараад байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Макс-Өргөө” компани мэдэгдэж байна
“Макс-Өргөө” компани мэдэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” компанийн “MAX Tower”-ийн барилга дээрээс өчигдөр өглөөний 10 цаг 30 минутын орчимд төмөр унаж, хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.

“Макс Өргөө” компанийн бариулж буй энэхүү 22 давхар барилгын 20 давхраас бэхэлгээний төмөр унаж, 3139 УНР улсын дугаартай Ланд 200 маркийн машины жолоочийн амь насанд хүрснийг тогтоогоод байгаа юм. Харин уг ослын талаар Макс группээс мэдэгдэл гаргасан байна. Макс группээс гаргасан тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа оффисын зориулалттай барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр тулгуур төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсанд гүнээ харамсч байна.

Дээрх барилгын гадна фасадны ажлыг захиалгаар гүйцэтгэгэч БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн байх тул уг асуудлын мөрөөр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

“Макс өргөө” ХХК барилгын ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим, стандарт мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийнхээ дагуу шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардах хуудас хүргүүлэх, барилгын ажлыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байсан хэдий ч өнөөдөр ийм харамсалтай осолд хүрсэнд гүнээ ухамсарлаж байна.

Ослын мөрөөр мэргэжлийн болоод хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж, нөхцөл, шалтгааныг тодруулах, хариуцлага тооцох арга хэмжээг эхлүүлээд байгаа болно.

Түлхүүр үг:“Макс Өргөө” компани мэдэгдэл гаргажээ
Хуваалцах