Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд оруулсан малыг албадан гаргалаа

2020 оны 2 сарын 04-ний өдрийн 16:50 цагт 310005 тусгай дугаарын утсанд иргэнээс ирүүлсэн “СХД- ийн Найрамдал руу явах зам дагуу Улаанбаатар цанын баазын орчим нилээд олон мал байна” гэх гомдол мэдээллийн дагуу тухайн өдрийн 18:10 цагт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд оруулсан малыг албадан гаргалаа
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд оруулсан малыг албадан гаргалаа. Зураг: МҮОНРТ

2020 оны 2 сарын 04-ний өдрийн 16:50 цагт 310005 тусгай дугаарын утсанд иргэнээс ирүүлсэн “СХД- ийн Найрамдал руу явах зам дагуу Улаанбаатар цанын баазын орчим нилээд олон мал байна” гэх гомдол мэдээллийн дагуу тухайн өдрийн 18:10 цагт СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, М.Цэвэлмаа нар хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар иргэн Б.Баасандорж СХД- ийн 21 дүгээр хороо, саалийн ам гэх газраас 3 толгой адуу, 196 толгой ямаа, 110 толгой хонь, 15 толгой үхэр нийт 324 толгой малыг СХД-ийн 34-р хороо Бор толгой гэх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт оруулж ирснийг таслан зогсоож, 2020 оны 2 сарын 05-ны өдөр СХД-ийн 21-р хороо, Саалийн ам руу СХД дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очир, мал эмнэлгийн тасгийн, мал эмнэлгийн улсын байцаагч Ш. Эрдэнэхүү, 34-р хорооны 1 дүгээр хэсгийн ахлагч Д. Туяа нар хяналт тавин албадан гаргалаа гэж Нийслэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах