Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна

Оролцогчид мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх нь эрүүл мал, аюулгүй бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргах боломж гэж үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна
"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

"Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна.

Оролцогчид мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх нь эрүүл мал, аюулгүй бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргах боломж гэж үзэж байна.

Бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх давуу тал нь юу байх, малчны хотонд эрүүл мал өсгөхөд ямар зүйлс шаардлагатай болох зэрэг асуудлуудыг эрдэмтэд эхний ээлжинд хэлэлцэж байна.

Малын эрүүл мэндийг хамгаалахад малд хэрэглэж байгаа эм бэлдмэл чухал нөлөөтэй. Үүнд ач холбогдол өгөх цаг нь болсон гэдгийг доктор н.Батцэцэг онцоллоо.

Mongolian National Radio · "Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024" эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол эрдэмтдийн судалгаагаар манай улсын цаг уурын онцлогт тохирсон хөдөө аж ахуйн 1000 гаруй инновац шингээсэн технологи бүртгэгдсэн байна.

Үүнд бага оврын техник, хиймэл оюун ухаанд суурилсан технологи, ургамлаас гаргаж авсан малын эрүүл мэндийн бэлдмэлүүд бий.

Эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтад мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэн, үйлдвэрлэгч оролцож байна.

Хуваалцах