Мал бүхий айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлэв
Энэ сарын 25-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Ундраа" зуслангийн урд байрлах айлын хот руу галзуу чоно дайрч холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажилласан билээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 25-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Ундраа" зуслангийн урд байрлах айлын хот руу галзуу чоно дайрч холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажилласан билээ.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дүүргийн Онцгой комиссоос анхааруулга, сэрэмжлүүлгийг мал бүхий айл өрхүүдэд хүргүүллээ.
Мал бүхий айл өрхүүд тэжээвэр малаа даатгалд бүрэн хамруулах, хараа хяналт тавих, хариулга маллагаатай байлгах, малчид болон нийт иргэд өдөр бүр өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


















