Мал эмнэлгийн ойг тохиолдуулан онол, үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулна
Дорнод аймагт мал эмнэлгийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 90 жил, хувийн хэвшлийн мал эмнэлэг үүсэж хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Мэдээллийн алба

Дорнод аймагт мал эмнэлгийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 90 жил, хувийн хэвшлийн мал эмнэлэг үүсэж хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын мал эмнэлэг үржлийн газар, Дорнод аймгийн Мал эмнэлгийн холбоо хамтран “Мал эмнэлгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол, үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгуулна.
Онол, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт болох юм. Хурлаар аймгийн Мал эмнэлгийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Монголын мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, аймагт оношлогдож буй халдварт, гоц халдварт өвчний гаралт, тархалт, цаашид авах арга хэмжээ, гарсан халдварт өвчнүүд, тэдгээрийн онцлог, авсан арга хэмжээ, сургамж зэргийн талаар хэлэлцэх ажээ.

Б.Отгонбаяр


















