Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал хээл хаяж эхэлжээ

Дундговь аймгийн зүүн сумдад өвөлжилт хүндэрч, ямаа болон гүү хээл хаяж эхэлжээ. Одоогоор аймгийн хэмжээнд 1500 гаруй мал хорогдоод байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал хээл хаяж эхэлжээ
Мал хээл хаяж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн зүүн сумдад өвөлжилт хүндэрч, ямаа болон гүү хээл хаяж эхэлжээ. Одоогоор аймгийн хэмжээнд 1500 гаруй мал хорогдоод байна. Ихэвчлэн төлөг, шүдлэн бээрэх, осгох, дарагдах зэргээр хорогдсон талаар сумдад ажиллаж буй аймгийн удирдлагууд мэдээллээ. Үүгээр зогсохгүй өвс, тэжээлгүй, цаг агаарын байдлаас үүдэн мал бэлчээх боломжгүй байгаа юм. Малыг хашсанаас болж дарагдах явдал гарсаар байна.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ХХААГ-ын дарга Г.Дашбалдан “Малын хаягдсан хээлийг цуглуулж шинжилж байна. Ямар нэгэн өвчлөл илрээгүй. Мал хорогдож байгаа гол шалтгаан нь хэт хүйтрэл. Мөн хэт их цаснаас болж, малаа хашиж өлдүүлсэнтэй холбоотой” гэж ярилаа.

Хуваалцах