Мал худалдах түр цэг байгууллаа
Мал худалдаалах түр цэгт энэ сарын 3-ны байдлаар 15-17 тээврийн хэрэгслээр 200 гаруй мал авчирч борлуулж байна. Цаашид тус цэгт худалдаалах малын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Мэдээллийн алба

Баянзүрх товчоо хэсгээр худалдаалагдаж байгаа болон шилжилт хөдөлгөөнөөр орж ирж байгаа мал ихэвчлэн зүүн аймаг, сумдаас ирдэг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гарган “Мал худалдаалах түр цэг”-ийг 11 дүгээр хорооны нутаг Баянзүрхийн товчоо, МТ шатахуун түгээх станцын зүүн хэсэгт байгууллаа.
Тус цэгт Төв аймгийн Эрдэнэ, Баян сум, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Сүхбаатар сумдын иргэд мал, амьтны эрүүл мэнд гарал үүслийн гэрчилгээтэй мал /хонь, ямаа/ худалдаалж байгаа бөгөөд одоогоор худалдаалагдаж байгаа малын дийлэнх хувийг Сүхбаатар аймгийн мал эзэлж байна гэж дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний газраас мэдээллээ.Мал худалдаалах түр цэгт энэ сарын 3-ны байдлаар 15-17 тээврийн хэрэгслээр 200 гаруй мал авчирч борлуулж байна. Цаашид тус цэгт худалдаалах малын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дүүргийн Тамгын газрын худалдаа үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, цагдаагийн 1-р хэлтэс, замын цагдаагийн тасаг, мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус цэгт мал амьтны гаралт халдварт өвчин болон паразит, халдварт, гоц халдварт өвчин гарах, дамжин тархахаас урьдчилан сэргийлж, холбогдох хяналт шалгалт хийж, мал эмнэлэг үйлчилгээний Баяндэмбэрэл ХХК тус газарт худалдаалагдаж байгаа малд үзлэг тандалт, ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна


















