Мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
малчдыг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сард зургаан адуу, найман хонь, нэг үхэр алдагдсан таван хэрэгт тус аймаг дахь цагдаагийн газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй долоон этгээдийг илрүүллээ.
Иймд, дээрх хэргүүдтэй холбогдуулан малчдыг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















