Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ. Зураг: МҮОНРТ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ. Мал, тэжээвэр амьтдын тооллого аравхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд хийгдэнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Өнгөрсөн 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдож байсан. Мөн 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлж байжээ.

Хуваалцах