Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал тооллого эхэллээ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг байна. Мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцо

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал тооллого эхэллээ
Мал тооллого эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг. Мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох зорилготой тус тооллогын энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж дуусчээ.

Ингэснээр нийт 10 хоногт бүх аймаг, нийслэл, сум, баг, дүүрэгт мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолж дуусах юм байна. Мал тооллогын ажилд цаг агаар бэрхшээл тулгараагүй саадгүй явж байгаа аж. Тооллогын мэдээллийг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах юм.

Түлхүүр үг:Мал тооллого эхэлжээ
Хуваалцах