Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал тооллого маргааш дуусна

Цаашид мал тооллын ажлыг боловсронгуй болгож өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батсүрэн ярилаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал тооллого маргааш дуусна
Мал тооллого маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 7-нд орон даяар эхэлсэн мал тооллогын ажил маргааш өндөрлөнө. Цаашид мал тооллын ажлыг боловсронгуй болгож өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батсүрэн ярилаа.

Манай улс 2018 онд 66 сая 4 гаруй мянган толгой мал тоолуулсан. Харин хавар нь 20 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан. Гэхдээ жилдээ хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг тул оны эцсийн тооллогоор хэчнээн тооны малтай байна вэ гэдэг нь тодорхой болох юм.

Мөн малын тооллого явуулснаар ХАА-н салбарын үйл ажиллагаанд дүгнэлт өгч, макро түвшний үнэлэлт дүгнэлт гаргах юм байна. Анх мал тооллогыг зун, намрын улиралд буюу найм, есдүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болсон юм.

Хуваалцах