Мал тооллого улсын хэмжээнд дууслаа
Энэ сарын 7-нд улс орон даяар явагддаг “Мал тооллого” эхэлсэн билээ. Харин тооллого өчигдрөөр дуусгавар боллоо.
Мэдээллийн алба

Энэ сарын 7-нд улс орон даяар эхэлсэн мал тооллого өчигдөр дуусгавар боллоо.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажиллагаа нь өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох, дүн шинжилгээ хийх хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг бэлтгэх үндсэн зорилготой байдаг.
Тооллогын мэдээллийг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах боломжтой болжээ. Энэ оны эцсээр мал тооллогын урьдчилсан дүн, ирэх оны хоёрдугаар сар гэхэд нэгдсэн дүн тус тус гаргах гэнэ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн онд улсын хэмжээнд 40.9 сая толгой мал тоолуулж байжээ.


















