Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мал тооллогын дүн гарчээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өслөө.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мал тооллогын дүн гарчээ
Мал тооллогын дүн гарчээ. Зураг: МҮОНРТ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр 2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өсчээ.

Түлхүүр үг:мал
Хуваалцах