Мал төллөлт 2.8 хувьтай явагдаж байна
Төв аймгийн хэмжээнд нийт 781 өрхийн 695.6 мянган толгой мал отроор хаваржиж байна. Аймгийн аюулгүйн нөөцөөс 27 суманд 320 тн өвс, 80 тн тэжээлийг хямдралтай болон хөнгөлөлттэй нөхцөлөөр хуваарилан олгож, Улаанбаатар гурилын үйлдвэрээс
Мэдээллийн алба

Төв аймгийн хэмжээнд нийт 781 өрхийн 695.6 мянган толгой мал отроор хаваржиж байна. Аймгийн аюулгүйн нөөцөөс 27 суманд 320 тн өвс, 80 тн тэжээлийг хямдралтай болон хөнгөлөлттэй нөхцөлөөр хуваарилан олгож, Улаанбаатар гурилын үйлдвэрээс 100 тн тэжээлийг аюулгүйн нөөцөд татан авсан байна. Энэ онд 2.3 сая толгой хээлтэгч мал төллөхөөс 65009 толгой мал төллөж, 65175 толгой төл гарснаас 64241 толгой төл бойжиж байна. Ингэснээр мал төллөлт 2,8 хувьд хүрчээ.
Төв аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархан, бэлчээрийн талбайд нь үлийн цагаан оготны хэт олшрол болж, бэлчээрийн ургамлын 40-60 хувь нь хөнөөгдсөн байна.
Иймд бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил зохион байгуулах шаардлагатай байгаа тул орон нутгийн төсвийн 100,0 сая төгрөгийн санхүүжилтээр 14 суманд 100,0 мянган га тэмцэх ажлыг зохион байгуулахаар гэрээ байгуулжээ.
Монголын мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг


















