Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

МАЛАЙЗ: Куала Лумпур хотод сургуулиудыг хаана

Азийн орнуудаас Малайз улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Үүнээс ч үүдэн тус улсын эрх баригчид нийслэл Куала Лумпур төдийгүй зарим өөр бүс нутагт хязгаарлалт тогтоохоор болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МАЛАЙЗ: Куала Лумпур хотод сургуулиудыг хаана
МАЛАЙЗ: Куала Лумпур хотод сургуулиудыг хаана. Зураг: МҮОНРТ

Азийн орнуудаас Малайз улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Үүнээс ч үүдэн тус улсын эрх баригчид нийслэл Куала Лумпур төдийгүй зарим өөр бүс нутагт хязгаарлалт тогтоохоор болжээ.

Коронавирусний тархалтай холбоотойгоор зарлагдаж буй хязгаарлалт, хорио лхавга гарагаас мөрдөгдөж, хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ сард Малайз улсад 4400 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ.

Хөл хорионы хүрээнд халдварт өндөртэй байгаа бүс нутаг, хотын сургуулиудыг хааж, гэр бүлээрээ хамтдаа гадуур явахыг хориглож байна. Мөн хорионд орсон бүс нутагт иргэд дүүрэг хооронд зорчих боломжгүй болж байна.

Хуваалцах