Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малайз улс БНАСАУ-аас Элчин сайдаа эргүүлэн татлаа

Умардын залуу удирдагчийн эцэг нэгт ах Малайз улсад амиа алдсантай холбоотой асуудал энэ хоёр улсын хооронд дипломат маргаан дэгдээгээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайз улс БНАСАУ-аас Элчин сайдаа эргүүлэн татлаа
Малайз улс БНАСАУ-аас Элчин сайдаа эргүүлэн татлаа. Зураг: МҮОНРТ

Умардын залуу удирдагчийн эцэг нэгт ах Малайз улсад амиа алдсантай холбоотой асуудал энэ хоёр улсын хооронд дипломат маргаан дэгдээгээд байна. БНАСАУ-аас Малайз улсад суугаа Элчин сайд Кан Чхоль өчигдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө цагдаагийнхны энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр мөн орон нутгийн эрх баригчдыг шүүмжилж, мөрдөн шалгах ажиллагаанд нь хэн нэгэн нөлөөлж байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Малайзын эрх баригчид БНАСАУ дахь Элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргаад байна. Мөн Ким Жон Намын амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаагаа илэрхийлсний дээр үүнд эргэлзэж шүүмжлэлтэй хандаж байгааг тэр тусмаа гадаад улс орны Засгийн газартай хуйвалдсан мэтээр таамаглаж байгааг доромжлол гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Малайз нь Умард Солонгостой дипломат харилцаатай цөөхөн орны нэг юм. Гэвч Ким Жон Намын аминд хүрсэн хэрэг хоёр улсын харилцаанд сэв суулгаж мэдэхээр нөхцөл байдлыг ийнхүү үүсгээд байна. Энэ хооронд Ким Жон Намын хүү өчигдөр орой Куала-Лумпурт ирсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр ирж байна. Хэрэв Ким Хан Сол Малайзын талд хандаж эцгийнхээ шарилыг авах хүсэлт гаргавал ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Умард Солонгосын Элчин сайд үүний өмнө түүний шарилыг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаад байгаа юм.

Хуваалцах