Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малайзийн бохир мөнгө Мельбурныг "самарч" байна

Мельбурны хөрөнгийн зах зээлд IKEA-ийн аяганы шүүгээ шиг загвартай барилгыг 22.5 сая ам.доллараар зарсан нь шуугиан тариад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайзийн бохир мөнгө Мельбурныг "самарч" байна
Малайзийн бохир мөнгө Мельбурныг "самарч" байна. Зураг: МҮОНРТ

Мельбурны хөрөнгийн зах зээлд IKEA-ийн аяганы шүүгээ шиг загвартай барилгыг 22.5 сая ам.доллараар зарсан нь шуугиан тариад байна.

Өнгөрсөн 8 сарын хугацаанд явагдсан “Fairfax Media”-ийн шалгалтаар Дадли хаус яагаад ийм өндөр үнэ хүрснийг тогтоохын тулд гурван тивийг дамнасан сэжигтэй мөнгөний урсгал, шүүхийн файлууд болон аж ахуй нэгжүүдийн тайлан, тэмдэглэл зэрэгт шалгалт хийжээ. Энэхүү борлуулалтаар 4.75 сая ам.долларыг халаасалсан орон нутгийн шунахай ажилтнууд болон гадаадын холбогдох эрх мэдэлтнүүд нь мөнгө угаах болон авлига, хээл хахуулийн системийн нэг хэсэг болсон нь нотлогджээ.

Мөн эдгээр хүмүүсийн зарим нь татвараас зайлсхийдэг компаниудтай холбоотой бөгөөд эдгээр компаниуд нь мөн л тус улсын өмчийн 80 орчим сая ам.долларын худалдан авалтын ард байдаг байна.

Хуваалцах