Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг хэрэгт сэжиглэж байна
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг 367 сая ам.доллартай тэнцэх хэмжээний татвараа төлөөгүй хэрэгт сэжиглэж байна.
Мэдээллийн алба

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг 367 сая ам.доллартай тэнцэх хэмжээний татвараа төлөөгүй хэрэгт сэжиглэж байна. Нажиб Разак 4 тэрбум орчим ринггит буюу америк долларт шилжүүлбэл нэг тэрбум орчим долларын орлогоо мэдүүлээгүй байна. Энэ мөнгөнд Саудын Арабын хааны гэр бүлээс авсан “Санхүүгийн тусламж” гэх мөнгө ч багтаж байгаа аж.
Өнгөрсөн оны тавдугаар сард Малайзын Цагдаагийн газар Нажиб Разакийн эзэмшлийн объектуудад нэгжлэг хийж, 72 цүнх мөнгө, үнэт эдлэл илрүүлж байсан билээ.


















